• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст сургалт зохион байгуулав

Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь ажилтан Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хүсэлтээр 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтад тус байгууллагын 12 эмэгтэй, 5 эрэгтэй нийт 17 албан хаагч хамрагдав. Сургалт "хүүхдийн эрх" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж ажлын хэрэгцээнд нь Комиссоос хэвлэгдэн гарсан ном товхимол, сэтгүүл, брошур, баннер өгөв.