• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сэлэнгэ аймгийн хуулийн байгууллагуудын нээлттэй өдөр боллоо

Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж буй 9 хуулийн байгууллага хамтран 2019 оны 5 дугаар сарын 1-нд "Нээлттэй өдөрлөг" арга хэмжээг аймгийн төв талбай дээр зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд байгууллагууд тус бүрийн чиглэлээр үйлчилгээг иргэдэд нэг дор хүргэж хамтран ажилласан юм. Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтан Д. Гантулга иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, өргөдөл гомдлыг шууд хүлээн авч ажиллав.