• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сүхбаатар сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн " Хамтдаа хөгжье" өдөрлөгт оролцлоо

Сүхбаатар сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Хамтдаа хөгжье" өдөрлөг, үйл ажиллагааг 2016 оны 3 сарын 02-ний өдөр зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргүүн Энхжаргалын хүсэлтээр ХЭҮК-ын ажилтан Д.Гантулга миний бие "ХЭҮК тухай танилцуулга", "ХЭҮК-т хэрхэн гомдол гаргах", "Сэлэнгэ аймагт тулгамдаж буй хүний эрхийн асуудал", сэдвийн хүрээнд ярилцан 30 гаруй иргэдэд мэдээлэл өгч гарын авлага материал тараалаа. Сургалт мэдээллийг дугуй ширээний ярилцлага хэлбэрээр зохион байгуулсан нь иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй боллоо гэж иргэд үзэж байсан.