• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сүхбаатар сумын 7 багийн иргэдэд" Хүний эрхийн үндсэн ойлголт", "Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх" сэдвийн хүрээнд сургалт хийлээ

 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-тай хамтран "Хүний эрхийн үндсэн ойлголт" ба "Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх" эрхийн хүрээнд Сүхбаатар сумын 8 багийн 7 баг тус бүр дээр сургалт зохион байгуулан Комиссоос гаргасан сэтгүүл, мэдээллийн хуудас, ном, гарын авлага брошур тараан ажиллалаа. 1-р баг дээр 25 иргэн хамрагдсан.2, 6-р баг  хамт 42 иргэн хамрагдсан. 3,7-р баг  хамт  38 иргэн хамрагдсан. 4-р баг дээр 20 иргэн хамрагдсан. 5-р баг дээр сургалт болоогүй /Тог тасарсан/. 8-р баг дээр 12 иргэн тус тус хамрагдсан байна. Нийт 7 багийн 137 иргэн сургалтанд хамрагдсан байна.