• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төвийн бүсийн сургалтад хамрагдлаа

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтран зохион байгуулж буй “Хөдөлмөрлөх эрх”-ийн бүсийн сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 5,6-ны өдөр Хөвсгөл аймагт зохион байгууллаа. Сургалтад Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгуудын үйлдвэрчний эвлэлийн холбоо, анхан шатны хороодын гишүүд, Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид болон Хүний эрхийн Үндэсний Комиссын дээрх аймгуудын ажилтнууд хамрагдлаа. Сургалтын явцад Комиссын орон нутгийн ажилчид тухайн аймгийнхаа хөдөлмөрлөх эрхтэй холбоотой сургалт сурталчилгааны ажил зохион байгуулсан талаарх мэдээлэл, хөдөлмөрийн харилцаатай холбоотой гомдол шийдвэрлэлтийн байдал, хууль зүйн зөвлөгөөний тоон мэдээлэл, хөдөлмөрлөх эрхийн хүрээнд дүн шинжилгээ, судалгааны ажил хийсэн байдал, дээрх байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг мэдээллийг багцлан хүргэсэн байна. Сургалтын төгсгөлд оролцогч аймаг бүр цаашид хамтран хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган танилцуулав.