• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сэлэнгэ аймаг дахь Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгалт хийв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх хяналт шалгалтыг 2019 оны 05 дугаар сарын 23-24 ны өдөр Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар зэрэг 10 гаруй байгууллагад явууллаа.

Шалгалтыг аймаг, сумдын холбогдох төрийн байгууллагуудад хийж хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцан, төрийн үйлчилгээ, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг хүний эрхийн зөрчигдөж байгаа эсэхийг тогтоож шаардлагатай арга хэмжээ аван ажиллалаа.