• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн төлөө хамтдаа аяны шилдгүүд тодорлоо

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь ажилтан нар хамтран "Хүний эрхийн төлөө хамтдаа” аяныг амжилттай эхлүүлж байсан билээ. "Хүний эрхийн төлөө хамтдаа” аяныг Сэлэнгэ аймгийн 17 сумын ЗДТГ, Газар, хэлтэс, алба, аж ахуйн нэгж байгууллага, ОНӨААТҮГ болон хууль сахиулах байгууллагууд хуваарийн дагуу хэрэгжүүлж шилдэг байгууллагууд маань тодорлоо. Сэлэнгэ аймгийн 17 сумдаас Тэргүүн байр П.Батсайхан даргатай Алтанбулаг сум, Газар, хэлтэс, алба, аж ахуйн нэгж байгууллага, ОНӨААТҮГ-с Тэргүүн байр С.Отгонжаргал даргатай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс,  Хууль сахиулах байгууллагуудаас А.Энхбат даргатай аймгийн Цагдаагийн газар тус тус шалгаран өргөмжлөл мөнгөн шагналаа авлаа.