• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн төлөө хамтдаа аян эхэллээ

  Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь ажилтан нар хамтран "Хүний эрхийн төлөө хамтдаа” аяныг эхлүүллээ. Тус аян нь НҮБ-аас "Хүний эрх”-ийн талаар гаргасан зөвлөмж, УИХ-аас гаргасан тогтоол, шийдвэр, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх арга хэмжээний 2015-2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, хүний эрхийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх үндсэн зорилготой.  2017 оны 04 дүгээр сарын 10-аас 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулагдах аяны дүн 2017 оны 12-р сарын 10-ны "Хүний эрхийн өдөр”-өөр гаргаж, олон нийтэд танилцуулагдах юм. Тус аяны хүрээнд байгууллага бүрт 14 хоногийн хугацаатай "Хүний эрхийн туг” аялна. Туг 14 хоногийн хугацаатай аялах ч байгууллагууд ажил арга хэмжээгээ жилийн хугацаанд хийх ёстойг аймгийн Засаг дарга төр, хувийн хэвшлийн байгууллагуудын дарга, төрийн албан хаагчдад үүрэг болголоо. "Хүний эрхийн төлөө хамтдаа” аяныг Сэлэнгэ аймгийн 17 сумын ЗДТГ, Газар, хэлтэс, алба, аж ахуйн нэгж байгууллага, ОНӨААТҮГ болон хууль сахиулах байгуулагууд хуваарийн дагуу хэрэгжүүлж ажиллана. Аяны нээлтийн энэ өдөр Сүхбаатар сумын ЗДТГ, Шүүхийн шинжилгээний алба, аймгийн Цагдаагийн газар аяны тугийг Комиссоос хэвлэгдэн гарсан гарын авлагын хамт хүлээн авлаа.