• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдаагийн газарт сургалт зохион байгуулав

Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь ажилтан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хүсэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтад тус байгууллагын 12 эмэгтэй, 47 эрэгтэй нийт 59 албан хаагч хамрагдав. Сургалт "Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж ажлын хэрэгцээнд нь Комиссоос хэвлэгдэн гарсан ном товхимол, сэтгүүл, брошур, баннер өгөв.