• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Үндэсний болон салбарын жендэрийн бодлого төлөвлөлт, түүнийг орон нутагт хэрэгжүүлэх нь” төвийн бүсийн аймгуудын сургалт Сэлэнгэ аймагт боллоо

МУ-ын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Салбар орон нутгийн төлөвлөлт,үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төвийн бүсийн аймгуудын сургалт 10 сарын 03-05-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдлаа.  Уг сургалтанд аймгийн Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон ЗДТГ-ын СТСХ, ЭМГ,БССГ, ГХБХБГ, ХХААГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн салбар зөвлөлийн нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.  Сургалтаар төрийн албан хаагчдын Жендэрийн тухай ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэйгээр төлөвлөх, жендэрийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа, төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийг сажйруулах талаар үнэдсний хорооны зөвлөх багш нар сургалт явууллаа. Мөн "Салбаруудын жендэрийн бодлого төлөвлөлтийг орон нутагт хэрэгжүүлэх арга зам, нөөц боломж” сэдвээр бүлгийн ажил , хэлэлцүүлэг хийлээ.  Энэхүү сургалт нь салбаруудын орон нутаг дахь нэгжийн удирдах болон ахлах мэргэжилтнүүдийг хамруулж, чадавхийг бэхжүүлэн "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх орон нутгийн дэд хөтөлбөрийг боловруулахад салбаруудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах ач холбогдолтой сургалт боллоо.