• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

9 дүгээр тойрог Тахарын албаны Сэлэнгэ аймаг дахь хэсгийн хуяглан хүргэх ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Тахарын Ерөнхий Газрын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан "Хамтран ажиллах санамж бичиг”-ийн 2.2.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын баталсан удирдамжийн дагуу Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Тахарын ерөнхий газрын Улаанбаатар хот, 21 аймаг дахь Тойргийн тахарын алба, хэсгүүдийн хуяглан хүргэх ажиллагаанд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хяналт шалгалт хийлээ. Хяналт, шалгалтын хүрээнд яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх ажиллагааг явуулахдаа бие болон эд зүйлд үзлэг явуулж буй эсэх, жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй, сэтгэцийн өвчтэй яллагдагч, шүүгдэгчдэд шаардлагатай тохиолдолд сэтгэлзүйч эмнэлгийн ажилтнууд оролцуулж буй эсэх, хуяглан хүргэх ажиллагааны явцад ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд хэрхэн ажиллах, хуяглан хүргэх ажиллагааг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлийг судалжээ. Түүнчлэн яллагдагч, шүүгдэгч, ялтнуудаас хуяглан хүргэх ажиллагаатай холбоотойгоор хандаж гаргасан гомдолд дүн шинжилгээ хийж, ундны ус, хоол хүнсээр хангаж буй байдал, хүргэлтийн машинд хэрэглэгдэж буй эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангалт, хүрэлцээ, хүчинтэй хугацаа зэрэг нь стандарт шаардлагад нийцэж буй эсэхийг шалгасан байна. Мөн хуяглан хүргэх ажиллагаанд ашиглагдаж байгаа автомашинууд "Тахарын албаны тусгай тоноглосон автомашинд тавих шаардлага” CS 11-0324:2015 стандартын шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт шалгалт хийлээ.