• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Ажлын байрны бэлгийн дарамтлалыг зогсоох эрх зүйн орчинг сайжруулахад нөлөөлөх нь" хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  "АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТЛАЛЫГ ЗОГСООХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ САЙЖРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ НЬ”  үндэсний хэлэлцүүлгийг орон нутагтаа зохион байгуулж ажиллалаа. Тус хэлэлцүүлэгт Сүхбаатар аймгийн Төрийн болон ТББ-ын төлөөлөл болсон манлайлагч эмэгтэйчүүд оролцож ажлын байрны бэлгийн дарамтлалын эрх зүйн орчинг сайжруулахад өөрсдийн үзэл бодол, санал санаачилгаа солилцон нэгтгэж АББД-тай тэмцэх Эмэгтэйчүүдийн ТББ-уудын эвсэлд хүргүүллээ.