• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Аз жаргалтай гэр бүл" нэг сарын аян зарлаж байна

ХЭҮК-ын Сүхбаатар аймаг дахь ахлах мэргэжилтэн, Баруун-Урт ЗДТГ, Аймгийн цагдаагийн газар, ХГБХХ хамтран " АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” аяныг 2016 оны 02 дугаар сарын 25 өдрөөс 04 дүгээр сарын 01 өдөр хүртэл зохион байгуулж байна. Аяны зорилго нь: Гэр бүлийн хүчирхийллээс үүссэн хүний эрхийн зөрчлийг бууруулах, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, хаалганы цаана нуугдаж байгаа гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн зөрчил мөн болохыг иргэдэд таниулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах хамтарсан баг байгуулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг орон нутаг дахь байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.