• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Аз жаргалтай гэр бүл" фэйсбүүк зургийн уралдааныг зохион байгууллаа

Аяны хүрээнд "АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” фэйсбүүк зургийн уралдааныг зохион байгуулж 2016 оны 03-р сарын 11-ны өдөр дүгнэлээ. Уралдааны хугацаанд өдөр бүр гэр бүлийн аз жаргал, хайр, халуун дотно сэтгэлийг харуулсан олон сайхан зураг онлайнаар цацагдаж бусаддаа хайр халамжийг харуулсан эерэг хандлагыг түгээж байлаа. Уралдаанд нийт 200 орчим зураг ирснээс хамгийн таалагдсан буюу хамгийн их Like цуглуулсан эхний 10 байрыг шалгарууллаа. Шагнал гардуулан өгөх үйл ажиллагааг "Аз Жаргалтай гэр бүл" аяны хаалтын ажиллагаа буюу 2016 оны 04 сарын 01-ний өдөр зохион байгуулна.