• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бидний оролцоо-Бидний хөгжил

Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1-р сургуулийн "Бидний оролцоо-Бидний хөгжил” сурагчдын чуулган 2017 оны 11-р сарын 18-ны өдөр болж комиссын ажилтан мэдээлэл хийж ажиллалаа. Чуулганыг "Цацраг” сурагчдын зөвлөл зохион байгуулсан бөгөөд чуулганд хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд, багш, сурган хүмүүжүүлэгч эцэг эх, сурагчдын төлөөлөл болсон зуун хүн хамрагдлаа. Чуулганаар тус сургуулийн 1708 хүүхдийн төлөөл болсон хүүхдүүдийн санал, "Цацраг” сурагчдын зөвлөлийн нийт гишүүдээс гаргасан санал зэргийг нэгтгэн зөвлөмж гаргалаа. Зөвлөмжөөр хүүхдийн эрхийг хамгаалж тэдний оролцоо, хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ажиллахыг сургуулийн захиргаа болон эцэг эхийн төлөөл, холбогдох хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудад уриаллаа. Чуулганаас гарсан зөвлөмжийн биелэлтэд анхаарч хамтран ажиллахаа сургуулийн захиргаа холбогдох байгууллагууд амлаж мөн "Цацраг” сурагчдын зөвлөлд эвлэлдэн нэгдэж, үйл ажиллагааг идэвхтэй, хүртээмжтэй явуулах нөхцөл бололцоог хангаж өгөх үүднээс сургуулийн захиргаанаас тус зөвлөлд үйл ажиллагаагаа явуулах танхим гаргаж өглөө.