• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гурван насны хурдан морины уралдаанд хяналт тавьж ажиллаа

Монгол Улсын ХЭҮК-ын Сүхбаатар аймаг дахь ахлах мэргэжилтэн 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр "Жавхлант Шарга” Морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулсан Аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд /Азрага, Их нас, Соёолон/ гурван насны хурдан морины уралдааны үеэр морь унаач хүүхдийн эрх зөрчигдөх, тэднийг хамгаалалтын хувцас хэрэгсэл, даатгалд хамрагдсан эсэхэд хяналт тавьж ажиллалаа. Уралдаанд  8-18 насны нийт 146 унаач хүүхэд хамрагдав. Тус уралдаанд Азарга-102, Их нас 117, Соёолон-87 нийт 306 морь уралдлаа.  Уралдаан зохион байгуулагдсан 02 дугаар сарын 21-ний өдрийн цаг агаарын температурын хамгийн дулаан нь -13 градус, өдөртөө 00 мм хэмжээний хур тунадас орсон, салхины хэм 4 м/секунд хурдтай байв. Уг уралдааны үеэр Азарга 8, Их нас 4, Соёолон 2 нийт 14 хүүхэд мориноос унасан. Эмч нар унаач хүүхдүүдийг бэртэл аваагүй, хайрагдсан хөлдсөн зүйл биед байхгүй учир хүүхдийн биеийн байдал хэвийн гэж үзээд тэдгээр хүүхдүүдийг харгалзан дэмжигч нарт нь хүлээлгэн өгсөн байна.