• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Зэвсэгт хүчний Жанжин Штабын орон нутаг дахь хамтын ажиллагаа

ХЭҮК-ын Сүхбаатар аймаг дахь ажилтан 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Зэвсэгт Хүчний 338-р ангийн албан хаагч нарт "Гэр бүлийн хүчирхийлэл ба Хүний эрх” сэдвээр 120 минутын сургалтыг зохион байгуулж ажиллаа. Тус сургалтад 82 албан хаагч оролцсоноос эрэгтэй 69, эмэгтэй 13 албан хаагч тус тус хамрагдлаа. Сургалтын сэдвийн агуулгын хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн ойлголт мөн чанар Гар бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн сэтгэл зүйн онцлог Хүчирхийлэл үйлдэгчийн сэдэл, хяналтаа тогтоох арга хэлбэрүүдГэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин зэрэг мэдээллүүдийг өгч санал солилцсоноос гадна суралцаг нараас сургалттай холбоотой сэтгэгдэл, сургалтад оруулах өөрчлөлт, сургалтын зохион байгуулалт, сургагч багшийн ур чадвар, цаашид анхаарах асуудал зэргийг үнэлгээний хуудсаар дамжуулан санал сэтгэгдлийг авч ажиллаа.