• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрх, тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга зам уулзалт, ярилцлага

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр "Тэгш нийгэм холбоо” ОУТББ-аас Сүхбаатар аймгийн, Баруун-Урт суманд зохион байгуулсан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрлөх эрхийн тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга зам” уулзалт, ярилцлагад ХЭҮК-ын Сүхбаатар аймаг дахь ажилтан оролцож мэдээлэл тавьж санал солилцож ажиллалаа. Тус уулзалтанд төрийн болон төрийн бус байгууллага, сумдын төлөөлөл бүхий нийт 49 хүн оролцсоноос 36 эмэгтэй, 13 эрэгтэй хүн хамрагдаж орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа талаар санал солилцож цаашид анхаарах асуудлаа нэгтгэн дүгнэж Засгийн Газарт хүргүүлэх зөвлөмжийн төсөлд саналаа тусгаж ажиллалаа.