• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Надад хэлэх үг байна: Хүүхэд бид хамгаалуулах эрхтэй” сэдэвт илтгэлийн уралдаанд урьж байна

  Уралдааны сэдэв: "НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА: ХҮҮХЭД БИД ХАМГААЛУУЛАХ ЭРХТЭЙ” Хамрах хүрээ: Сүхбаатар аймгийн ЕБС-ийн 10-12 анги, МСҮТ-ийн сурагчдын дунд Уралдааны зорилго: "Хүүхдийн эрх”-ийн хүрээнд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, эрхээ хамгаалахад сурагч хүүхдүүдийн оролцоо, санал, санаачилга чухал болохыг санаж хүүхэд бүрд тулгамдаж байгаа хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг сайжруулах, санал санаачилга өрнүүлэхэд оршино. Илтгэлийн хугацаа, илтгэлд тавигдах шаардлага: Илтгэлийн агуулгын шаардлага: Хүүхдийн эрх, хамгааллын тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэхэд өөрийн дэвшүүлж буй санал санаачилгыг тусгасан байх; Хөндсөн сэдвээрээ өөрийн байр суурь, үзэл бодлыг дэвшүүлэн тавьж, анализ хийж, дүгнэлт гаргасан байх; Хэрэгжих боломжтой шийдэл, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд оновчтой хувилбарыг сонгон дэвшүүлсэн байх Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага: Цаасны хэмжээ: А4 Хуудасны тоо: 5-8 Үсгийн фонт: Аrial mon Үсгийн хэмжээ: 12 Мөр хоорондын зай: 1.5 Бусад шаардлага: Эх хэлний дүрмийн болон хэл найруулга, логикийн алдаагүй байх; Ашигласан ном, зохиолын эх сурвалжийг заавал дурдсан байх; Илтгэлийн нүүрэнд овог, нэр, сургууль, анги, холбоо барих утсаа тодорхой бичсэн байх; Илтгэлийг power point программ дээр илтгэл тавихад бэлэн болгох. Илтгэлийг хугацаа хожимдуулалгүй өгөх. Шагналын сан: I байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал II байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал III байр - Өргөмжлөл, дурсгалын зүйл Илтгэлийг хүлээж авах хугацаа: 2017 оны 05 дугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл хугацаанд АЗДТГ-ын нэгдүгээр давхар, 108 тоот /ХЭҮК-ын Сүхбаатар аймаг дахь ажилт/-ны өрөөнд хүлээж авна. Илтгэлийг шалгаруулах журам: 2017 оны 05 дугаар сарын 26 өдрийн 14:00 цагт АЗДТГ-ын хурлын танхимд уралдаанд шалгарсан 15 илтгэлийг илтгэгч нар 5 минутын хугацаанд тавьж шүүгчид эхний 3 байрыг шалгаруулна. Илтгэлийг шүүгчид үндсэн 4 үзүүлэлтээр онооны журмаар шалгаруулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70510222, 96635040 дугаарын утсаар тодруулна уу.