• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ном уншлагад суурилсан сургалт явуулав

  "АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” аяны хүрээнд аймгийн номын сантай хамтран миний гэр бүл бүхнээс эрхэм ном уншлагыг зохион байгууллаа. Ном уншлагын зорилго нь: Хамт олноороо гэр бүлийн харилцааны тухай ном унших, номын тухай шүүн ярилцах, хамтран арга хэмжээ зохион байгуулах, номоор дамжуулж гэр бүлийн боловсрол олгох. "МИНИЙ ГЭР БҮЛ-БҮХНЭЭС ЭРХЭМ” ном аяллын хүрээнд: Ном аялах байгууллагуудын хуваарь, зөөврийн номын сангийн дүрэм, ном аяллын удирдамж, гэр бүлийн тухай номын жагсаалтыг өгч, ном аялах хугацаа дуусахад тухайн байгууллага дээр "Гэр бүлийн хүчирхийлэл” гэсэн сэдвээр сургалт хийх ажлыг хамтран зохион байгууллаа. Ном аялал нь аяны хугацаанд үргэлжилж байна.Аялсан номыг байгууллагаас хүлээж авахдаа ХЭҮК-ын мэргэжилтэн 1 цаг 30 минутын сургалтыг тухайн байгууллагын ажилтан албан хаагч нарт өгч ажиллалаа.   Сургалтын явцад Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны танилцуулга, мэдээллийг өгч асуултанд хариулан ярилцлаа.