• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Орон нутгийн хөгжилд бичил уурхайгаас оруулж буй эдийн засгийн хувь нэмэр” сэдэвт Зүүн болон говийн бүсийн зөвлөгөөн Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа

Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, Ашигт малтмалын газраас 2015 оны 10 сарын 28-29-ний өдрүүдэд "Орон нутгийн хөгжилд бичил уурхайгаас оруулж буй эдийн засгийн хувь нэмэр” сэдэвт Зүүн болон говийн бүсийн зөвлөгөөнийг Улаанбаатар хотод зохион байгуулж, тус зөвлөгөөнд "Бичил Уурхай дахь Хүний эрхийн хандлага” сэдвээр Сүхбаатар аймаг дахь ахлах мэргэжилтэн илтгэл тавьж оролцлоо.