• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Парламентын мэтгэлцээн амжилттай зохион байгууллаа

2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр АЗДТГ-ын хурлын танхимд гэр бүлийн боловсрол олгох хаалганы цаана нуугдаж байгаа гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн зөрчил мөн болохыг таниулах, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцдэг орон нутаг дахь байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго доор хуулийн байгууллагын дунд Парламентын мэтгэлцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний Хэргийн Анхан шатны Шүүх, Аймгийн Прокурорын газар, Аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны удирдлага болон албан хаагчид оролцлоо.