• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт хийлээ

2017 оны 05-р сарын 22-нд Сүхбаатар аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтсийн ажилчин, албан хаагчдад хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтаар төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголт, хандлагыг сайжруулаад зогсохгүй өдөр тутам төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ хүний эрхийн суурь зарчмыг мөрдлөг болгон ажиллаж, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар олон санал, санаачилга сургалтад оролцсон албан хаагчдаас дэвшүүлсэн, үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.