• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сүхбаатар аймгийн удирдах зөвлөлийн хуралд мэдээлэл хийлээ

АЗДТГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 11 өдрийн удирдах зөвлөлийн хуралд Комиссын үйл ажиллагааны талаар болон 2016 онд комиссын ажилтны орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Зорилго нь: Төрийн байгууллагуудтай 2017 онд хамтран ажиллах ажлын саналыг хүлээн авах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах.Сонгуульт жилтэй холбоотойгоор төрийн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж төрийн байгууллагуудын удирдлага, сонгуульт албан тушаалтнууд шинээр томилогдон ажиллаж байгаатай уялдуулан Комиссын үйл ажиллагааг танилцуулах, Комиссын ажилтны 2016 онд орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл хийлээ.