• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Театр хүний эрхийн төлөө” сургалт

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдад 2017 оны 02 дугаар сарын 17 өдөр "Гэр бүлийн хүчирхийлэл” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж ажиллаа. Тус сургалт нь бэсрэг жүжгийн хэлбэрээр зохион байгуулагдаж, Жаахан Шарга ХЖТ-ын уран бүтээлчид хамтран оролцсоноороо онцлог юм. Сургалтад Архангай аймгийн зохиолч Л.Уранчимэг, И.Амартүвшин нарын гэр бүлийн хүчирхийлэл нь бидний үг үйлдлээр илэрч байдаг хүний эрхийн зөрчил, гэмт хэрэг төдийгүй ийм орчинд өсөж байгаа хүүхдийн сэтгэл зүй хэрхэн өөрчлөгдөж, нөлөөлдөг болохыг харуулж чадахуйц  "Хүсэл” жүжгийг  сонгон авч зохиогчийн эрхтэйгээр найруулан тавь лаа.