• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын ажилтан Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд ажиллалаа

Монгол Улсын Хүнийэрхийн Үндэсний Комисс Сүхбаатар аймаг дахь ажилтан аймгийн ГХУАЗЗ-ийн ажлын хэсэгтэй 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд ажиллаа. Хүний эрхийн боловсрол олгох чиг үүргийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны талаарх мэдээлэл хийж Комиссоос гаргасан гарын авлага, тараах материалыг тарааж мэдээлэл өгөхийн зэрэгцээ тус сумын гэр бүлийн хүчирхийллийн хамтарсан багийн гишүүд болон тамгын газрын ажилчдад "Жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэл” сэдвээр 1 цаг 30 минутын сургалт зохион байгуулж ажиллалаа. Сургалтад эрэгтэй 4, эмэгтэй 9 нийт 13 хүн хамрагдаж, цаашид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгч ажиллалаа.   ü"Хүний эрхийн тухай ойлголт” сэдвээр Мөнххаан сумын 10-12 дугаар ангийн сурагчдад сургалт хийж, сургалтад 38 эрэгтэй, 51 эмэгтэй, нийт 89 сурагчид хамрагдлаа.