• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын Сүхбаатар аймаг дахь ажилтны 2017 оны нэгдүгээр улиралд хийсэн сургалтын мэдээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын Сүхбаатар аймаг дахь ажилтан 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар албан байгууллагын хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нийт 6 төрийн байгууллагад 690 минутын сургалтыг хийж 149 төрийн албан хаагчийг хамрууллаа. Сургалтад Аймгийн Цагдаагийн газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Сүхбаатар аймгийн онцгой байдлын газрын нийт эрэгтэй 100, эмэгтэй 49 оролцогч сургалтад хамрагдаж хүний эрхийн боловсролоо дээшлүүлсэн байна.