• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүүхдийн эрх ба хамгаалал"судалгаанд Сүхбаатар аймгийн ЕБС таван сургууль хамрагдлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Гүүд Нэйборс Олон улсын ТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 19-23 өдрүүдэд "Хүүхдийн эрх ба хамгаалал" судалгааг Сүхбаатар аймгийн 2, 4 дүгээр БДСургууль болон МСҮТ, Сүхбаатар сум, Мөнххаан сумдад хийлээ.  Судалгааны зорилго нь хүүхдийн эрхийн талаар хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн зөрчил, түүний шалтгаан, хүүхэд хамгааллын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлоход оршино. Судалгаанд 11-18 настай хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, хүүхэд хамгааллын хамтарсан баг, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд хамрагдлаа.