• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хяналт шалгалт хийлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 05-р сарын 19-нд Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ажиллаа. Тус хяналт шалгалтаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд шалгалтын зорилго оршино.