• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн ажилчидад сургалт хийлээ

Хүсэлтээр Төв аймгийн Зуунмод сумын Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн "А” байрны багш, ажилчидад  2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1400цагаас 1605 минут хүртэлх хугацаанд хүний эрхийн сургалтыг зохион байгуулав. Сургалтанд Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн 13 багш, ажилчид хамрагдлаа.       Сургалтын явцад "Хүний эрх гэж юу вэ?”, "ХЭҮК-т гомдол гаргах”, "ХЭҮК” зэрэг тохимолуудыг тараан өгч, сургалтын хөтөлбөрийн дагуу "Харилцаа”, Жендэр ба хүний эрх” сэдвээр мэдээлэл өгч сонирхсон асуултанд хариулан ярилцлаа.