• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“ГЭР БҮЛИЙН ТУХАЙ” ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр "Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Тус хуулийн хэлэлцүүлэгт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажилладаг аймгийн Цагдаагийн газар, Улсын бүртгэл, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хүний эрхийн үндэсний комиссын Төв аймаг дахь салбар, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, Зуунмод сумын 1, 4, 5, 6 дугаар багийн Засаг дарга нар нийт 15 хүн оролцсон байна. Хэлэлцүүлгээр "Гэр бүлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, дээрх хуулийн төсөлд орж буй өөрчлөлт болон тулгамдаж буй асуудлаар холбогдох байгууллагууд саналаа илэрхийлж, харилцан санал солилцлоо.