• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчдийн сургалт” боллоо

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ДЗОУБ-ын Төв ОНХХөтөлбөрөөс Гэр бүл, хүүхэд, залуучуудын талаар төрөөс баримталж буй бодлого, салбарын эрхзүйн шинэчлэл, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, мэргэжил аргазүйгээр ханган, сумдын нийгмийн бодлогын ажилтнуудыг чадавхижуулах зорилго бүхий "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчдийн сургалт”-ыг 2017 оны 02 дугаар сарын 08-09-ны өдрүүдэд зохион байгуулж байна.  Сургалтанд 27 сумын ЗДТГ-ын нийгмийн бодлогын ажилтнууд оролцлоо. Төлөвлөгөөний дагуу "Хүний эрхийн тухай ойлголт, хандлага” сэдвээр мэдээлэл өгч, "Хүний эрх гэж юу вэ?”, "ХЭҮК-т гомдол гаргах”, "ХЭҮК” зэрэг тохимолуудыг тараан өгч, асуултанд хариулан ярилцлаа.