• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зорилтот бүлгийн иргэдэд хүний эрхийн сургалт хийв

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас зохион байгуулсан "Зуунмод сумын өрхийн хөгжлийн талөвлөгөөнд хамрагдсан өрхийн хөдөлмөрийн насны гишүүдийн сэтгэхүй хандлага, сөрөг зан үйл, дадал хэвшлийг өөрчилж, амьдралыг итгэл үнэмшил олгох зорилго бүхий "ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ӨРХИЙН ГИШҮҮДЭД ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ” СУРГАЛТ”-нд оролцож мэдээлэл өгөв.   Сургалт Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын сургалтын танхимд болсон ба 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1000 -1100цагт Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 16 иргэнд, тухайн өдрийн 1400-1500 цагт Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн 17 иргэнд, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1000 -1100 цагт Зуунмод сумын Баруунзуунмод 6 дугаар багийн 25 иргэнд, тухайн өдрийн 1400 -1500цагт Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн 13 иргэнд, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1000 -1100 цагт Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн 12 иргэн нийт 6 багийн 83 иргэн хамрагдлаа.       Сургалтын явцад "Хүний эрх гэж юу вэ?”, "ХЭҮК-т гомдол гаргах”, "ХЭҮК” зэрэг тохимолуудыг тараан өгч, сургалтын хөтөлбөрийн дагуу "Гэр бүлийн хүчирхийлэл”-ийн талаар мэдээлэл өгч оролцогчдоос гэр бүлийн хүчирхийлэл байгаа эсэхийг магадлах сорилыг бөглүүлэн авав.