• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зуунмод сумын “Хот тохижуулах газар”-ын ажилчид, албан хаагчдад хүний эрхийн сургалтыг зохион байгуулав

  Хүсэлтээр Зуунмод сумын "Хот тохижуулах газар”-ын ажилчид, албан хаагчдад 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүний эрхийн сургалтыг зохион байгуулав. Сургалт Зуунмод сумын ЗДТГ-ын "Иргэний танхим”-д зохион байгуулагдаж "Хот тохижуулах газар”-ын нийт 28 ажилтан, албан хаагчид хамрагдлаа. Сургалтын явцад "Хүний эрх гэж юу вэ?”, "ХЭҮК-т гомдол гаргах”, "ХЭҮК” зэрэг тохимолуудыг оролцогчдод тараан өгч, Сургалтын хөтөлбөрийн дагуу "Эрүүл мэндээ хамгаалуулах эрх” сэдвээр ХЭҮК-ын Төв аймаг дахь ахлах шинжээч  У.Чойжилсүрэн, "Хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдвээр аймгийн ҮЭХ-ны дарга Д.Оюун нар мэдээлэл өгөв.