• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэд, олон нийттэй хийх нээлттэй уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Монгол Улсын 21 аймаг, зарим сумдад зохион байгуулж ирсэн уламжлалтай. 2017 оны 09 дүгээр сарын 13-14 –ны өдрүүдэд Төв аймагт зохион байгуулагдана. Уг арга хэмжээний хүрээнд иргэд, олон нийттэй хийх нээлттэй уулзалтыг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16:00 -18:00 цагт Аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулах тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.