• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн "Хүний эрхийн олон улсын өдөр”-өөр дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд: 1.     Олон улсын Хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн А/619 тоотоор зарласан "Хүний эрхэд суурилсан чиг хандлага” сарын аяны хүрээнд "Ажлын байрны дарамт” сэдвээр байгууллагуудын хүсэлтээр сургалт хийв. Нийт 15 удаагийн сургалтаар нийт 23 төрийн байгууллагын 402 ажилтан, албан хаагчдад хөдөлмөрлөх эрхийн талаарх мэдээлэл хүргэсэн байна. 2.     2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагаас 17 цаг хүртэлх хугацаанд ”Аймгийн Хуульчдын холбооны Төв аймаг дахь салбар, МУ Өмгөөлөгчдын холбооны Төв аймаг дахь зөвлөлтэй хамтран "Иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг Төрийн үйлчилгээний нэгдсэн төв буюу Дүнжингаравт зохион байгуулав. Өдөрлөгт нийт 11 иргэн ирж хуульзүйн зөвлөгөө авав. 3.     "Иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийн арга хэмжээний хүрээнд  2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагаас төрийн байгууллагуудын болон Зуунмод сумын 6 багийн иргэдийн төлөөлөл 20 хүнд "Хүрээлэн буй орчины эрх” сэдвээр мэдээлэл өгч "Хүний эрх гэж юу вэ?”, "ХЭҮК-т гомдол гаргах”, "ХЭҮК” зэрэг тохимолуудыг тараан өгөв.