• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Орон нутгийн мэргэжилтний 2017 онд хийсэн ажлууд” тойм

 Хүний эрхийн үндэсний комиссын Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн 2017 онд хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх зорилгын хүрээнд нилээд ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: 1.   Хүний эрхийн сургалт: 2017 онд 29 удаагийн 40 цаг 45 минутын сургалтаар нийт 707 ажилтан, албан хаагч иргэдэд хүний эрхийн сургалт зохион байгуулсан байна. 2.   Хүний эрхийн зөрчигдсөн талаарх гомдол: 2017 онд Төв аймгийн 13 иргэнээс Хүний эрхийн үндэсний комисст гаргасан гомдолд ажиллагаа хийж шийдвэрлэв. 3.    Хүний эрхийн зөвлөгөө: 2017 онд нийт 52 иргэнд 10 эрхийн төрлөөр 17 цаг 13 минутын  хуульзүйн зөвлөгөөн өгч ажилласан. 4.   Хяналт шалгалтын хүрээнд: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн удирдамжуудын дагуу аймгийн Цагдаагийн газрын Саатуулах, баривчлах байранд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр,  ШШГА-ны харъяа Цагдан хорих байранд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус тус хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдэд тухай бүрт нь зөвлөмж, шаардлага хүргүүлж арилгуулсан.