Төв аймагт иргэний нийгмийн өдрийг тэмдэглэв - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төв аймагт иргэний нийгмийн өдрийг тэмдэглэв

Ардчиллын боловсрол төв нь 2005 оноос Иргэний нийгмийн өдөртэй болох санаачлага өрнүүлэн гурван Засгийн газар (Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр)-ыг дамжуулан нөлөөллийн ажил явуулсны үр дүнд 2008 оны 1-р сарын 23-ны өдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 5.2-ыг үндэслэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 7-р сарын 29-ний өдрийн 163-р тогтоолоор баталсан “Тэмдэглэлт өдрүүд”-ийн жагсаалтад“ 51. Иргэний нийгмийн өдөр - 1 дүгээр сарын 31” гэсэн нэмэлт оруулж Засгийн газрын 22-р тогтоолыг баталсан билээ.

Монголын бүх иргэний нийгмийн байгууллагуудад ИРГЭНИЙ НИЙГМИЙН ӨДӨР-ийн баяр хүргэе!

Тухайн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн Ажил олгогч эздийн холбоотой хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын 13 төлөөлөл болон аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг нарыг оролцуулан “Төрийн бус байгууллагын өдөр” уулзалтыг зохион байгуулав. Уулзалтын явцад төрийн бус байгууллагуудын 2018 онд хийгдсэн ажлын тайлан, цаашид байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын дэргэд зөвлөл байгуулах тухай, 2019 онд төрийн бус байгууллагуудад өгөх төсөл хөтөлбөрүүдэд тавигдах шаардлага зэрэг асуудлуудаар санал солилцож зөвшилцөлд хүрсэн сайхан уулзалт боллоо.