• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төв аймагт хүний эрхийн сургалт, сурталчилгаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн нь 2015 оны эхний улиралд Баян сумын Засаг даргын Тамгын газар, Аймгийн музей, нийтийн номын сангийн ажилтнууд, Зуунмод сумын зургаан багийн иргэн, нийт 130 хүнд хүний эрхийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.