• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Унагалдайн найзууд” цэцэрлэгийн багш ажилчдад хүний эрхийн сургалт зохион байгуулав

 Хүсэлтээр Зуунмод сумын "Унагалдайн найзууд” цэцэрлэгийн багш ажилчдад 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүний эрхийн сургалтыг зохион байгуулав. Сургалтанд"Унагалдайн найзууд” цэцэрлэгийн нийт 11 багш ажилчид хамрагдлаа. Сургалтын явцад "Хүний эрх гэж юу вэ?”, "ХЭҮК-т гомдол гаргах”, "ХЭҮК” зэрэг тохимолуудыг тараан өгч, сургалтын хөтөлбөрийн дагуу "Хүний эрхийн тухай ойлголт”, "Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвүүдээр ХЭҮК-ын Төв аймаг дахь ахлах шинжээч У.Чойжилсүрэн мэдээлэл өгөв.