• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хяналт шалгалт хийлээ

Комиссын хяналт шалгалтын зорилго нь Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрхийн хэм хэмжээ ба хүний эрхийн бодит хэрэгжилтийн хооронд гарч болзошгүй буюу гарсан ялгааг илрүүлж, түүнийг арилгахад чиглэдэг. Комисс нь үйл ажиллагааны төлөвлөгөө болон байгууллага, хувь хүний гаргасан гомдлын дагуу хяналт шалгалтын ажлыг нийслэл, хот, аймаг, сум, дүүргийн хэмжээнд зохион байгуулж, улмаар холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөмж, шаардлагыг хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажилладаг. Хүний эрхийн үндэсний комиссын Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн У.Чойжилсүрэн нь Аймгийн Цагдаагийн газрын "Саатуулах, баривчлах байр”-нд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, ШШГА-ны харъяа "Цагдан хорих байр-нд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус тус хяналт шалгалт хийлээ.