• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүмүүн цогцолбор сургуулийн сурагчдад хүний эрхийн сургалт зохион байгууллаа

Олон улсын Хүний эрхийг өдрийг тохиолдуулан "Хүмүүн цогцолбор ахлах сургууль”-ийн 11, 12 дугаар ангийн суралцагч нарт 2016 оны 12 дугаар сарын 07, 09-ний өдрүүдэд "Хүний эрхийн тухай ойлголт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Хүмүүн цогцолбор сургуулийн 11, 12 дугаар ангийн 164 суралцагч оролцов. Сургалтын явцад "Хүний эрх гэж юу вэ?”, "ХЭҮК-т гомдол гаргах”, "ХЭҮК” зэрэг тохимолуудыг тараан өгч, сургалтын хөтөлбөрийн дагуу "Хүний эрхийн тухай ойлголт”, "Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвүүдээр мэдээлэл өгч асуултанд хариулан ярилцлаа.