• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн нээлттэй өдөр” өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2017 оны 9 дүгээр сарын 13-14-ны өдрүүдэд Төв аймагт ажиллаж  "Хүний эрхийн нээлттэй өдөр” өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа.   "Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай, мөн нутгийн иргэдтэй уулзалт хийж, хуулийн байгууллагын ажилтнууд болон төрийн чиг үүрэг бүхий байгууллагуудын ажилтнуудад хүний эрхийн сургалт явуулж, Цагдаагийн газрын баривчлах, саатуулах байр, Шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалт хийж ажиллалаа.