• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхийн сургалт”

Хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, эрхийнхээ төлөө тэмцэх чадварыг бий болгох зорилгоор  төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд чиглэсэн олон төрлийн сургалтуудыг зохион явуулдаг бөгөөд хамрах цар хүрээ жилээс жилд улам бүр нэмэгдэж байна.   Сургалтуудыг тухайн жилийн тэргүүлэх чиглэл, Комиссын жилийн төлөвлөгөө, байгууллага хамт олны хүсэлт, хамтран ажиллах саналд үндэслэн тогтмол зохион байгуулдаг бөгөөд аливаа салбарыг онцлог, эрэлт хэрэгцээнд  тохирсон хүний эрхийн сургалтын арга зүй, агуулгыг боловсруулан ажилладаг. 2017 оны хагас жилийн байдлаар Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн "Хүний эрхийн тухай ойлголт, хандлага”, "Харилцаа”, Жендэр ба хүний эрх”, "Харилцаа”, Жендэр ба хүний эрх” сэдвүүдээр нийт 5 удаагийн сургалтаар нийт 104албан хаагч, иргэдэд хүний эрхийн сургалт хийсэн.