• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрх хөдөлмөрлөх эрх" сэдэвт сургалт зохион байгуулав

 Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 14 цагаас "Хүний эрх ба хөдөлмөрлөх эрх” сургалтыг зохион байгуулав. Сургалтанд төрийн байгууллагын нийт 28 ажилтан, албан хаагчид хамрагдав.  Сургалтын хөтөлбөрийн дагуу "Хөдөлмөрлөх эрх" сэдвээр ХЭҮК-ын Төв аймаг дахь ахлах шинжээч У.Чойжилсүрэн, "Хөдөлмөрийн харилцаанд анхаарах асуудлууд" сэдвээр аймгийн ҮЭХ-ны дарга Д.Оюун, "Хөдөлмөрийн эрүүл мэнд" сэдвээр МХГ-ын улсын байцаагч Ж.Баяржаргал, "Хөдөлмөрийн аюулгүй байдал" сэдвээр улсын байцаагч Н.Цэцэг-Эрдэнэ нар мэдээлэл өгөв.