• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" нь хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

 Төв аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасаг, Аймгийн ИТХ-тай хамтран  "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" нь хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зуунмод суманд амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт  Хэрэг бүртгэх албаны Б.Батсуурь "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл”, Монголын хуульчдын холбооны Төв аймаг дахь салбарын тэргүүн, өмгөөлөгч Б.Баярмагнай "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онол, практикын зарим асуудал”, Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Дэлгэрхүү "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд шүүх эмнэлгийн оролцоо”, аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх хэлтсийн дарга дэд хурандаа М.Батбаатар "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоон мэдээлэл”, Хүний эрхийн үндэсний комиссын Төв аймаг дахь ахлах шинжээч У.Чойжилсүрэн "Гэр бүлийн хүчирхийлэл ба хүний эрх” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийв.
Хэлэлцүүлэгт аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон сумдын салбар зөвлөлийн дарга нар, хууль эрх зүйн ажилтнууд, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Ажил олгогч эздийн холбоо, бизнес эрхлэгчид, Зуунмод сумын 6 багийн иргэдийн төлөөлөл нийт 120 хүн оролцлоо.