• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүүхдийн эрх ба тулгамдсан асуудал” эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа

Хүний эрхийн үндэсний комиссын Төв аймаг дахь салбар Зуунмод сумын Засаг даргын тамгын газар, Хүмүүн цогцолбор ахлах сургуультай хамтран Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд "Хүүхдийн эрх ба тулгамдсан асуудал” эссэ бичлэгийн уралдаан зарлаж дүгнэв. Эссэ бичлэгийн уралдаанд 12 дугаар ангийн 13, 11 дүгээр ангийн 2 нийт 15 сурагч оролцсоноос үеийн нөхдөө хошуучлан амжилт гаргаж 1 дүгээр байрыг 12В дугаар ангийн сурагч Б.Бямбадулам, 2 дугаар байрыг 12В дугаар ангийн сурагч Б.Дамчаабадгар, 3 дугаар байрыг 11Б дугаар ангийн сурагч Э.Жаргалсайхан нар эзлэв. Шалгарсан хүүхдүүдийг " Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр урамшуулав.