• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн сургалт өдөрлөг зохион байгуулагдлаа

   
    Аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Дэлхийн зөн Төв ОНХХөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн сургалт-өдөрлөг”-ийг  2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтсан сарын аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх эерэгээр нөлөөлж, нийгэмд оролцоотой байлгаж чаддаг болох зорилго бүхий тус сургалт-өдөрлөгт Зуунмод сумын 6 багийн 96 хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцов. Сургалт өдөрлөгт "Хүний эрхийн үндэсний комисс”, "Эрүүл мэндийн газар”, "Дэлхийн зөн Төв ОНХХ”, "Хөдөлмөр халамж үйлчилгээний газар”, "Нийгмийн бодлогын хэлтэс”, "Зуунмод сумын засаг дарга”, "Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар”, "Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс” зэрэг байгууллагуудаас мэдээлэл өгч сонирхсон асуултанд хариулан ярилцав.