• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх”-ийн асуудлаар сургалт хийв

         Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран төрийн байгууллагын албан албан хаагч нарт "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх” сэдэвт сургалтыг 2016 оны 04 дугаар сарын 06-ны өдөр  "Солонго” цогцолборт зохион байгууллаа. Сургалтанд төрийн байгууллагуудын ажилчдыг  төлөөлөлж 49 албан хаагчид оролцлоо. Сургалтын явцад "Хүний эрх гэж юу вэ?”, "ХЭҮК-т гомдол гаргах”, "ХЭҮК” зэрэг тохимолуудыг тараан өгч, сургалтын хөтөлбөрийн дагуу "Хүний эрхийн тухай ойлголт”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх”  сэдвүүдээр мэдээлэл өгч асуултанд хариулан ярилцлаа.