• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны чуулган болов

 
> Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын "Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхийн холбоо”-оос хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн зөвлөгөөнийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулав. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийг мэдээллээр хангах, тулгарч буй асуудлыг тодорхойлох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өмнө тулгарч буй асуудлаар эцэг эхийн санаа бодлыг сонсох зорилго бүхий тус зөвлөгөөнд 14 сумын 17 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд оролцов. Зөвлөгөөний явцад "Хүний эрхийн үндэсний комисс”, "Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхийн холбоо”, "Дэлхийн зөн Төв ОНХХ”, "Хөдөлмөр халамж үйлчилгээний газар” зэрэг байгууллагуудаас мэдээлэл өгч сонирхсон асуултанд хариулж ярилцав.